Эрхэм хүндэт Зөвлөхүүд болон Захиралуудаа !

“Фаберлик Монголия” ХХК нь 9700 Үйлчилгээний Төвийн борлуулалтын хэмжээ нэмэгдсэнээр Татварын тухай хууль,  Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 3-р зүйл, 4-р зүйлийн 1.10-г үндэслэн  Нэмэгдсэн Өртгийн Албан Татвар Төлөгч Байгууллага болсонтой холбогдуулан  2010 оны 11-р сарын 01-ээс эхлэн захиалгын  хуудсан дээр нэмэлт НӨАТ гэсэн мөр орж ирнэ.

Тооцоолол:

Урамшуулал тооцсон агуулахын үнэ /Агуулахын үнэ “хасах” урамшуулал/ “нэмэх” үйлчилгээний хураамж /1000 төгрөг/ “үржих” 10% /НӨАТ/.

Жишээ:

Код 0409 Урамшуулал тооцоогүй агуулахын үнэ – 5150 төгрөг

Код 0409 Урамшуулал тоцсон агуулахын үнэ – 2950 төгрөг

Энэ нөхцөлд Та урамшуулал* орсон агуулахын үнээс 10%-н НӨАТ бодогдоно. Тухайлбал Таны ҮТ-н кассанд тушаасан мөнгө дээр нэмэгдэнэ.

*Тухайн урамшуулалын нөхцөл биелэгдсэн тохиолдолд.

Хүндэтгэсэн, Фаберлик- Монголия

Ерөнхий захирал У. ШАКИРОВ