2011 оны 3дугаар сарын 28-нд Оросын сүлжээний 2 том компани болох Faberlic Edelstar нар нэгдсэн.

Энэ түүхт явдал нь Оросын компаниуд нэг туган дор ажиллах анхны алхам болж байгаа юм. 14 жилийн турш ажиллахдаа бид найдвартай, хүчтэй байгууллага гэдгээ нотолж чадсан бөгөөд сая сая хүүхнүүдийг үзэсгэлэн төгс, өөртөө итгэлтэй болгосон юм. Үүгээр ч зогсохгүй дэлхийн 100-аад алдартай гоо сайхны компаниудын нэг болж чадсан юм. Faberlic нь чанар, найдвар, шинэчлэлтэй салшгүй холбоотойгоор ажиллаж ирсэн бөгөөд хүчилтөрөгч агуулсан гоо сайхны бүтээгдэхүүний эрин үеийг зөвхөн бид нээж чадсан юм.

5дугаар сарын 30-аас манай бүтээгдэхүүн ахуйн хэрэглээний бараа, сав суулга, биологийн идэвхит бэлдмэлүүдээр нэмэгдэхтэй холбогдож 3-н долоо хоногийн каталог гаргах болсон юм. Эдгээр бүтээгдэхүүнүүд нь олон мянган хэрэглэгчдэд танил болсон бөгөөд Faberlic-ийн зөвлөхүүдэд ч байнгын хэрэглээ нь болно гэдэгт итгэлтэй байна.

Энэ нь их хэмжээний шинэ бүтээгдэхүүн! Их хэмжээний акци! Хамгийн гол нь жилд 12 биш 17 шагнал олгогдох юм. Хоёр байгууллагын нэгдэл нь бидний зах зээл дэх байр суурийг бататгаж мөн 3-н долоо хоногт шилжиж байгаа каталог нь барааны борлуулалтыг 2 дахин хурдасгана гэдэгт итгэлтэй байна.

Ингэснээрээ бид Египетэд болсон бага хурал дээр тавигдсан 2011 оны гол зорилго болох бүтээгдэхүүний эргэлтийг 2 дахин хурдацтай болгох асуудлыг шийдэж чадах юм.

Хамтран ажиллагсад та бүгдийг шинэ боломжуудаа ашиглан хөрөнгөтэй, хүчтэй болж улс орныхоо ирээдүйд хувь нэмрээ оруулахыг уриалж байна.

Та бүхэнд баяр хүргэхийн ялдамд бид бүгдийн хамтын ажиллагаанд амжилт хүсэж байна. 

Faberlic Дэд Захирал

 Алексей Нечаев