Захирлууд болон Мөнгөн Захирлаас дээш цолтой Захирлуудад Мэдээллийн захидал №11 2011 оны 3 дугаар сар 30 Хүндэт хамтрагчидаа! 2011 оны 3 дугаар сарын 28-нд Оросын 2 том сүлжээний компани нэгдлээ.

Нэгдсэн компанид Faberlic Edelstar-ын бүтээгдэхүүнүүд, Faberlic-ийн маркетинг төлөвлөгөө мөн Edelstar-ын 3-н долоо хоногийн каталог хамрагдах болно.

1. Faberlic-ийн маркетингийн төлөвлөгөө урьдын адил мөрдөгдөнө.

• Захирлын хэмжээ 3000Б, хувийн хэмжээ 50Б

• Хэмжээний хөнгөлөлт 3-23%

• Захирлуудын бонус 5%, Мөнгөн Захирлаас эхлээд 1% -иас өснө

• Мэргэшлийн бонус 1.000-1.000.000 Евро

• Хөгжлийн бонус, тогтонги байдлын бонус, жирэмсэн эхчүүдийн бонус болон маркетинг төлөвлөгөөний бусад нөхцлүүд урьдын адил мөрдөгдөнө.

2. Edelstar-ын тооцоот хугацаа 

 

2011 оны 5 дугаар сарын 30-аас Faberlic 3-н долоо хоногийн каталогт шилжиж байгаа нь зөвлөхүүд мөн хэрэглэгчидээ баярлуулж зүй ёсны шагналаа жилд 12 удаа биш 17 удаа авна гэсэн үг юм. Нийтдээ 3-н каталог болно: Үүнд Faberlic-ийн каталог, Edelstar-ын бүтээгдэхүүний каталог, мөн Edelstar-ын эрүүл мэндийн бүтээгдэхүүнтэй каталог.

 

2011-2012 оны тооцоот хугацааны хүснэгтийг энэхүү мэдээллийн захидалд хавсаргасан болно.

3. 10 дугаар сарын 3-аас эхлэн бүтээгдэхүүний баллын үнэ 3025 ТУГ. болж хөнгөлөлтийн хэмжээ нь 2420 ТУГ. болно. 

5 дугаар сарын 30-аас 10 дугаар сарын 2-н хүртэл бүтээгдэхүүний баллын үнэлгээ нь 2475 ТУГ., хөнгөлөлтийн хэмжээ нь 1980 ТУГ. хэвээр байх болно.

Тооцоот хугацаа №11 (10 дугаар сарын 3-аас 30) нь 3 биш 4-н долоо хоног үргэлжилж, зөвлөхүүд болон захирлууд шинэ үнэд шилжсэнтэй холбогдон цолоо хамгаалах боломжтой болж байгаа юм.

4. 3-н долоо хоногийн каталог гарч байгаатай холбогдон компаниас олгогдож буй бонусын нэмэлт болзлуудад та бүгдийн анхаарлыг хандуулж байна.

Мэргэшлийн бонус

• Захирлын болзол хангасан зөвлөхүүд, Захирлууд, Мөнгөн Захирлаас дээш цолтой Захирлууд мэргэшлийн бонус авах болзол нь 5 дугаар сарын 30-н хүртэл хэвээр мөрдөгдөнө. Энэ нь хувийн балл, багийн балл бонусаа цуглуулсан байх, багийн 23%-иа сүүлийн 12 тооцоот хугацааны 6 тооцоот хугацааны турш хамгаалсан байх.

• 2011 оны 5 дугаар сарын 30-аас хойш захирлын болзол хангасан зөвлөхүүд, Захирлууд, Мөнгөн Захирлаас дээш цолтой Захирлууд мэргэшлийн бонус авах дүрэм нь: хувийн балл, хувийн багийн балл, багийн 23%-иа сүүлийн 17 тооцоот хугацааны 8 тооцоот хугацааны турш хамгаалах ёстой болж өөрчлөгдсөн. Тогтонги байдлын бонус

• 2011 оны 5 дугаар сарын 30-аас тогтонги байдлын бонус олголтын үечлэл нь 8 тооцоот хугацаа тус бүрт олгогдоно. Уг бонусыг авахын тулд «Мастер» программ болон цолоо 8-аас доошгүй хугацааны турш тасралтгүй хамгаалсан байх ёстой.

• 5 дугаар сарын 30-аас өмнө тогтвортой Захирлууд болон Мөнгөн Захирлаас дээш цолтой Захирлууд тогтонги байдлын бонус авах нөхцөлүүдээ хангасан тохиолдолд бонусын олголтын дүрэм урьдын адил мөрдөгдөнө. (6 тооцоот хугацааны турш цолоо хамгаалсан байх) Бонусын мөнгөн дүнд өөрчлөлт орохгүй. Жирэмсэн эхчүүдийн бонус Жирэмсэн эхчүүдийн бонус нь тогтонги байдлын бонусын дүрмийн дагуу олгогдоно. Ингэхдээ жирэмсэн эхчүүдийн бонусын мөнгөн дүн хэвээр мөрдөгдөх бөгөөд гэхдээ жилд 12 биш 17 удаа олгогдоно. Faberlic компанид аз жаргалтай эхчүүд олон байх болтугай!

5. 2011 оны 5 дугаар сарын 30-аас 3-н долоо хоногийн каталогт шилжиж байгаа нь 2011 оны Турк руу явах аялалд оролцох боломжийг нэмэгдүүлж байгаа. Энэ нь та бүхэн 2011 оны 4 дүгээр сард амжиж захирлаа нээж Турк руу явах аялалд оролцох боломжоо нээж байна гэсэн үн юм.

1-8 тооцоот хугацаа – 2010 оны 11 дүгээр сараас 2011 оны 5 дугаар сар

9-р тооцоот хугацаа – 2011 оны 5 дугаар сарын 30-аас 6 дугаар сарын 19-н хүртэл

10-р тооцоот хугацаа – 2011 оны 6 дугаар сарын 20-оос 7 дугаар сарын 10-н хүртэл

11-р тооцоот хугацаа – 2011 оны 7 дугаар сарын 11-ээс 7 дугаар сарын 31-н хүртэл

12-р тооцоот хугацаа – 2011 оны 8 дугаар сарын 1-ээс 8 дугаар сарын 21-н хүртэл

Та бүхний сонголтоор заавал цолоо хамгаалах хугацаа нь 11-р юмуу 12-р тооцоот хугацаанд байж болно. «Мастер» программын болзлууд урьдын адил мөрдөгдөнө. (сүүлийн 12 тооцоот хугацааны дурын 8 тооцоот хугацаа) Бидний бизнесийн шинэ хурд бол 2 дахин илүү бүтээгдэхүүн, 1-ийн оронд 3 каталог, жилд 12-ын оронд 17 удаа!

Борлуулалтын хэлтсийн Захирал Владислав Даванков